Төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-18 12:25:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форумаас “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэв сургалтыг Алтай хотноо зохион байгууллаа.


Өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн энэхүү сургалтаа есдүгээр сарын 16-нд Говь-Алтай аймагт явуулж төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлийг оролцуулсан байна. Нээлттэй нийгэм форумаас 2015-2016 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах үйл явцыг зохицуулсан гол хуулиудын хэрэгжилтийг дэмжих асуудалд онцгойлон анхаарч, ажиллаж иржээ. Энэ хүрээнд тэд ийнхүү иргэдийн оролцооны шинэ механизмуудыг ашиглах арга барилд иргэний нийгмийн байгууллагуулыг сургаж, хуулийн хэрэгжилтийг хангахад татан оролцуулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах асуудлаар цуврал сургалт, уулзалт зохион байгууллаа. 


Холбоотой мэдээ