Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-09-27 11:05:41

Аргын тооллын 9 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Шувуун хушуут одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд