Орхон аймагт хавдрын таван төрлийн үзлэг, оношилгоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-09-20 11:54:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/Хорт хавдрын үзлэг, оношилгоо, эмчилгээ тусламжийн чанарыг дээшлүүлэх” төслийн нээлт боллоо. Төслийг аймгийн ЗДТГ, БОЭТ, МЕДИПАС эмнэлэг хамтран хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд элэг цөс, нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүдийн хортой болон хоргүй хавдар, уушги болон хөхний хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ хийхээс гадна ХСҮТ дээр хийдэг хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулна.

Үзлэг, оношилгоо энэ сарын 21–yээс 10-р сарын 2 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр  Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ажиллана.

Холбоотой мэдээ