Егүзэр хутагтын мэндэлсний 150 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-19 18:25:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Төр, Шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг тохинуулах сайд, Егүзэр хутагт Ж.Галсандаш дээдсийн мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан арга хэмжээ төрөлх нутаг Эрдэнэцагаан суманд үргэлжилж байна. Тус суманд 09 дүгээр сарын 19-ний өдөр шашин- соён гэгээрэхүйн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.

Энэтхэг улсад суралцаж буй V Егүзэр хутагтаас их тэмдэглэлт ойг тохиолдуулан нийт иргэд, сүсэгтнүүдэд зориулан Лхам бурханы жинан хайрлаж өгөхийг Монгол багш Жавзандорж гэгээнтнээс хүссэний дагуу тэрээр бусад лам хуваргуудын хамтаар  Эрдэнэцагаан сумын сүсэгтэн олонд дээдийн ном хайрласан байна. Нутгийн зон олон ч буян номын ажлыг олноор даган баясжээ.

 Мөн ойг тохиолдуулан Эрдэнэцагаан сумын уугуул иргэд хамтран сумынхаа хийдийг засварлан тохижуулжээ.

 

Холбоотой мэдээ