Баянхонгор аймгийн ОБЕГ-ын шилдэг албан хаагчаар дэслэгч Т.Цэрэндорж тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-21 10:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын наймдугаар сарын шилдэг албан хаагчийг тодрууллаа.


Тус аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчийн тодруулдаг байна.


Энэ сарын  шилдэг албан хаагчаар офицер бүрэлдэхүүний Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Т.Цэрэндорж, Ахлах бүрэлдэхүүнээс тус аймгийн Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын газрын тогооч З.Бямбажав нар шалгарчээ.


Т. Цэрэндорж нь бие бялдрын ерөнхий хөгжлийн цогцолбор дасгалын иж бүрэн төхөөрөмж, үер усны осол, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны самбарыг санаачлан хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг “Хангалттай” биелүүлж, хамт олноо манлайлан ажилласныг ийнхүү үнэлж шагнасан байна.


Харин тогооч З.Бямбажавын хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, алба хаагч нараас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Хангалттай” үнэлгээ авч, үйлчилгээний ажилтны үүргээ бүрэн гүйцэтгэж ажилласан тул сарын “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар шалгаруулжээ.





 

Холбоотой мэдээ