Шинэ суурьшлын бүсэд газар өмчлүүлэх ажил удахгүй эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-21 15:04:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв Есөнбулаг багийн нутаг дэвсгэрт “Шинэ суурьшлын бүс”-ийг байгуулж буй талаар бид мэдээлсэн. Тус бүсэд суурьших хүсэлтэй иргэдээс сугалааны тохирлоор газар авах иргэдийг өнгөрөгч тавдугаар сард тодруулсан бол эрх хожсон иргэдэд газар олгох ажлыг эхлүүлэх гэж байна.

Ингэхдээ тухайн иргэдтэй гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээлд хамруулах байдлаар жигд хашаа, хаалга, эко жорлон бүхий газрыг олгох юм. Өнгөрөгч өдрүүдэд тухайн бүсэд газар хожсон иргэдтэй Баянхонгор сумын ЗДТГ-аас уулзалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг өгчээ.

Тус бүсэд нийт 320 га талбайд 2126 өрхийн 7441 хүн ам суурьших ба Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжууд төлөвлөн, эхнээсээ ашиглалтад ороод буй.

Энэ онд Шинэ суурьшлын бүсэд сугалаагаар тодорсон 500 иргэнд газар өмчлүүлнэ.

 

Холбоотой мэдээ