МСҮТ-д шаардлагатай, сургалтын тоног төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-21 14:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад нийт 1.3 сая ажиллах хүч байдаг гэсэн судалгаа бий. Үүний 1 сая гаруй нь хувийн хэвшилд, 180 мянга нь төрийн байгууллагад ажилладаг. Ингэснээр хувийн хэвшлийн ААН-үүд дийлэнх ажлын байрыг бий болгож байна. Энэ үүднээс бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг дэмжих зорилгоор МСҮТ-үүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа. 


Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс тодруулбал, "Манай Танхим дэлхийн 100 гаруй улс орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай болон олон улсын бусад төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдан хамтран ажилладаг. Энэ үүднээс бид хамтын ажиллагааны шугамаар ирж буй төслийн зориулалтын, сургалтын тоног төхөөрөмжийг Монголын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлд ашиглуулахаар хүлээлгэн өгдөг" гэв. 


МҮХАҮТ нь мэргэжлийн сургалт боловсролын анхны түншлэгч байгууллага юм. Энэ хүрээнд Монголд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулж холбогдох байгууллагуудтай санамж бичиг байгуулан, МСҮТ-үүдийг техник тоног төхөөрөмжөөс гадна багш мэргэжилтэн сурган дэмжиж байна. 


Холбоотой мэдээ