Мал мах боловсруулах үйлдвэр хүчин чадлаа нэмнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-21 15:08:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Мах март” ХХК-ийн мал мах боловсруулах ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцаж, малчидтай үнэ тохиролцон гэрээ байгуулах ажлаа шуурхай зохион байгуулахыг үүрэгдлээ.
Баянхонгор аймагт “Мах импекс”, “Траст трейд”, “Агромийт групп”, “Натурал грийн фүүдс” ХХК-ууд их хэмжээний мал худалдан авч боловсруулах үйл ажиллагаа явуулахаар болсон. Тэгвэл “Мах импекс” ХХК үйл ажиллагаагаа эхлүүлж, Баянхонгор аймгийн “Мах март” ХХК-тай хамтарч боловсруулах үйл ажиллагаагаа явуулаад тав хонож байгаа юм байна. Мөн хугацаанд тус үйлдвэр 30 орчим тонн махыг зумлах /арьстай нь боловсруулах/ аргаар боловсруулсан бөгөөд Улаанбаатар хот руу тусгай зориулалтын хөргүүртэй автомашинаар тээвэрлэж эхэлжээ.
Одоогоор тус компани хоногт 300 малын махыг боловсруулж байгаа бол тун удахгүй үйлдвэрийнхээ чадлыг нэмж, хоногт 800-1000 малын махыг боловсруулахаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ