Дулаалгын багцыг арилжааны банкны ногоон зээлээр худалдан авах боломжтой

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-21 21:14:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд CHIP монгол гэрийн дулаалга, халаалтын багц, зээлийн бүтээгдэхүүн Баянхонгорынхонд хүрч байна. CHIP багц гэдэг нь хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг үгсийн англи товчлол. Өөрөөр хэлбэл өрхөд зориулсан, агаарын бохирдлыг бууруулах, илүү тав тухтай, эрүүл орчин үүсгэх багцыг хэлж байгаа юм байна.
Гэрийн дулаалга, халаалтын багц 1.8 саяын төгрөгийн өртөгтэй. Харин үүнээс орон нутаг 720 мянган төгрөгийг хөнгөлөөд 1.080.000 төгрөгөөр худалдан авах боломжийг иргэддээ олгож байгаа бөгөөд хүсвэл ХААН, Хас, Төрийн банкны ногоон зээлд хамрагдан авах боломжтой аж.
CHIP багцыг ашигласнаар агаарын бохирдлоос ангижрах боломжтой төдийгүй иргэд ялангуяа эх, хүүхдүүд маань эрүүл орчинд амьдрах боломжтой болж байна.
Холбоотой мэдээ