Монголын мэс засалчид Орхон аймагт чууллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-10-27 11:30:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын мэс заслын эмч нарын холбоо”-ны 13-р чуулган Орхон аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.  

Уг чуулганаар мэс засалчид өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдлөө.  Чуулганд нийслэл, орон нутгийн 280 гаруй эмч оролцсон юм.  

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Нямхүү, дэлхийн шилдэг мэс засалч, Монгол Улсын  хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, Монгол Улсын Ардын эмч, хүний гавьяат эмч Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн болон Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, БОЭТ-ийн дарга Б.Батсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ  нар оролцлоо.

Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав хэлэхдээ, “Ахмад үеэсээ суралцаж, ёс зүй, харилцаа хандлагаа улам бүр сайжруулан, ажилдаа судалгаатай байж, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж, хот, хөдөөгийн мэс засалчдын ур чадварын ялгааг арилгах, хамтран ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулах тал дээр анхаарах нь зүйтэй” –г онцоллоо.  

 



Холбоотой мэдээ