“Дэвшил”-ийнхэн амжилтаа ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-19 16:11:49

Увс аймгийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид унших, бичих, ойлгох чадвараар нь өрсөлдүүлж, шилдэг 6 сургуулиа шалгаруулан дотор нь дахин эрэмбэлсэн байна. 

Шалгарсан сургуулиуд унших, бичих, ойлгох чадвараараа дахин өрсөлдөхөд “Дэвшил” бага сургууль нэг байраар урагшилж хоёрдугаарт оржээ. Тус сургууль нь өнгөрсөн жил 3-р байранд шалгарч байсан бол энэ жил 2-р байранд шалгарч ийнхүү шилдэг сургууль гэдгээ харуулж чадсан байна. Тус сургуулийн 1-р ангийнхан өнгөрсөн долоо хоногт эрдмийн баяраа тэмдэглэж, аав ээж, ах дүүсдээ мэдсэн сурсан зүйлсээрээ тайлан тавьсан аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ