"Инкотермс-2020" хэвлэгдэн гарлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-24 13:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны терминүүд болох нэр томьёо,  гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөлийг тусгасан "Инкотермс-2020" ном монгол хэлээр гарлаа. 

Гадаад худалдааны нийлүүлэлтийн инкотермс нөхцлүүдийг гадаад худалдаа эрхлэгчид худалдааны гэрээ хийхдээ гол нөхцөл болгон ашиглаж ирсэн бөгөөд Олон улсын худалдааны танхимаас эрхлэн гаргаж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нөхцөлүүдийг 10 жил тутам шинэчлэгддэг. 

Тэгвэл 2020 онд шинэчлэгдэн олон улсын худалдаанд мөрдөж байгаа "Инкотермс-2020", түүний хөгжил, хэрэглэх болсон шалтгаан, давуу тал, хууль эрх зүй, далай, автозам зэрэг бүх төрлийн тээвэрт хэрэглэх нөхцөлүүд, худалдах, худалдан авах гэрээнд хэрэглэхэд анхаарах   талаар хавсаргасан "Инкотермс-2020" номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлээр гарлаа. 


Гадаад худалдаа эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн нэн чухал гарын авлага болсон уг номонд гадаад худалдаатай холбоотой олон улсын стандартууд, олон улсын гадаад худалдааны дүрмүүдийг хавсаргажээ. Тус ном хэвлэгдэн гарч буйтай холбогдуулан зураасан код нэвтрүүлж буй "GS1 Mongolia" нийгэмлэгээс "Инкотермс-2020" сургалтыг 10 дугаар сарын 1-нд зохион байгуулж уг номыг танилцуулах аж.

"Инкотермс-2020" номыг "GS1 Mongolia" нийгэмлэгээс албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргажээ. 


Холбоотой мэдээ