“Гар тэжээлээ бэлтгэж сурцгаая” аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-25 15:01:48

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Гар тэжээлээ бэлтгэж сурцгаая” аяныг зарлаж өнөөдрийн байдлаар 500 кг гар тэжээл бэлтгэн төвлөрүүлсэн байна.

Энэхүү аянаар түүхий эд ашиглан тэжээл бэлтгэх зөвлөмж, аргачлалыг гарган сумд болон аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар малчин, мал бүхий иргэд 138.2 мянган тн хадлан, 36.1 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавар өгсөн байна. Мөн Засгийн газрын тогтоолоор тус аймаг нийт 4650 тн өвс, 1230 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөнөөс аймгийн нөөцөд 17.5 тн өвс 50 тн тэжээл байгаа аж.

Харин аймаг дотооддоо буюу өөрийн сумаас хадлан бэлтгэх бололцоотой Цээл, Аргалант, Угтаалцайдам, Сүмбэр, Жаргалант, Баянцогт, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумаас 36596.3 тн хадлан, 3591 тн ногоон тэжээл, 321.6 тн үйлдвэрийн тэжээл, 90 тн дарш, давс хужир шүү 108 тн, 905 тн гар тэжээл тус тус бэлтгээд байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

  

Холбоотой мэдээ