"Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа" уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-26 21:54:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх зорилго тавин ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Энхцэцэг, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Ундрам болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож саналаа солилцлоо.

Үүний хүрээнд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-даас 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг холбогдох агентлагуудтайгаа зөвшилцөн гаргаж төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн үйлчилгээг сайжруулах ажлыг хамтарч хэрэгжүүлэх, бүтээлч ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллах саналыг ЗДТГ-т ирүүлж хамтын ажилалаагаа өргөжүүлэхээр боллоо.


Холбоотой мэдээ