Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын түүхт 80 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-26 16:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо энэ сарын 25-ны өдөр тэмдэглэлээ.

 

Тус чуулга Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёл, урлагаар дамжуулан Хил хамгаалах байгууллагыг сурталчлах, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн.

 

Түүхт 80 жилийн ойн баярт Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат оролцож нийт хамт олонд ойн баярын мэнд хүргэж эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчдийг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнав.

 

Баярын үеэр чуулгын уран бүтээлчид яам, командлал, ахмад уран бүтээлчид, Монголын урлагийн байгууллагуудын болон бусад зочид төлөөлөгчдөд уран бүтээлийн дээжээсээ толилуулсан юм.


Холбоотой мэдээ