МакМюррей-д гарсан түймэр зэргэлдээх мужид тархжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОТТОВО. /ВВС/. Канадын Альберт мужийн олон мянган оршин суугчдыг орон гэргүй болгосон ойн их түймэр зэргэлдээх Саскачеван мужийн нутаг руу дамжин тархжээ.
Гал түймэр 4830 хав.дөр.км талбайг хамраад байгаа бөгөөд зүүн зүгт чиглэн тархсаар байна.
Одоогийн байдлаар Саскачеван мужийн 7.8 хав.дөр.км талбай галд автаад байна гэж “CBC” мэдээлжээ. Хоёр мужийг заагладаг газраас хамгийн ойр орших тосгон 30 км зайд байдаг боловч түймрийн утаа Саскачеван мужийн Ла Лош хотод хүрч магадгүй байна.
Тус мужийн нутгийн есөн цэгт түймрийн голомт бүртгэгджээ.
Д.Нямтулга
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
2 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
1 өдөр
Улаанбаатар