БНХАУ хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйг ядуурлаас гаргажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-29 10:08:45

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ өнгөрсөн оны эцэс гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйд ядуурлаас гарахад тусалсан гэж тус улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд дарга Лю Шимин мэдээллээ.


Даваа гарагт болсон симпозиумын үеэр Лю Шиминий мэдээлснээр, 2019 оны эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 10.5 сая гаруй эмэгтэй амьжиргааны юм уу эрүүл мэндийн тэтгэмж авсан байна.


“Мөн хөгжлийн бэрхшээлтэй, ажиллах насны 5.9 сая эмэгтэйгээс 1.9 сая орчим нь мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, 2.54 сая эмэгтэй ажлын байртай болсон” Лю Шимин хэлжээ.


Симпозиумд нийгмийн янз бүрийн салбарын 20 төлөөлөгчийг урьж, амьдралын түүх, ажлын туршлагаа хуваалцахыг хүссэн байна. 

Холбоотой мэдээ