Иргэний нисэхийн салбарт өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-29 13:38:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай байна.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын баг өчигдөр Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн байр, ИНЕГ-аас шинээр барьж буй Спорт цогцолбор, ажилчдын хүүхдэд зориулсан цэцэрлэгийн барилга, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудал, Газрын тусгай үйлчилгээний албаар орж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав.

ИНЕГ энэ жил тохиох нисэх хүчний 95 жилийн ойн хүрээнд салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажил эхлүүлсэн. Үүний нэг болох иж бүрэн спорт цогцолборын барилгын ажил 60 гаруй хувьтай байна. 210 хүүхдийн цэцэрлэгийг 11 дүгээр сарын 1 гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Авто зогсоол, зам талбайн тохижилтыг аж ахуйн аргаар өөрсдийн хүчээр барьж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Дэд сайдад танилцууллаа. 

Холбоотой мэдээ