Манай эмэгтэй боксчид Риог зорих боломжоо алдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-05-20 12:50:58

Астана хотноо энэ сарын 19-нд эмэгтэйчүүдийн боксын ДАШТ эхэлсэн бөгөөд манай эмэгтэй боксчид "Рио-2016" зуны олимпийн наадмыг зорих сүүлчийн боломжоо алдлаа.

Тухайлбал, Риогийн олимпийн эрх олгох 60 кг-д өрсөлдсөн ОУХМ О.Сувд-Эрдэнэ эхний тулаанаа Пуэрто-Рико улсын тамирчин К.Тапиатай тоглож 39:39, 39:37, 39:37 гэсэн оноогоор хожигдсон бол 51 кг-д хүч үзсэн М.Нандинцэцэг Германы боксчинд ялагдаж Риог зорих боломжгүй болов.

Тус тэмцээнд 73 орны 326 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Т.Болортуул, 57 кг-д М.Гүндэгмаа, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Н.Баянцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар ур чадвараа сорьж байна.

Монголын багийн ахлагчаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди болон эмч О.Цэрэнжав нар тус тус ажиллаж байгаа юм. Харин 51, 60, 75 кг-д эхний дөрвөн байр буюу алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь “Рио-2016”-г зорих эрхтэй болох байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ