“Соёлыг түгээе” аяны үйл ажиллагаанд 1000 гаруй эмэгтэй оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос “Соёлын довтолгоо-2” төсөл хэрэгжүүлж,
“Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.
Аяны хүрээнд Монголын
Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, "Монгол-Битбокс
Холбоо" ТББ-ын тэргүүн Б.Нарандэлгэр тэргүүтэй хүмүүс Баян-Өлгий аймагт
ажиллаж байна. Ажлын баг Өлгий хотын “SKY
palace"-д тус аймгийн 1000 гаруй эмэгтэйг оролцуулан соёлыг түгээх үйл
ажиллагаа зохион байгуулав.
Үйл ажиллагааны
үеэр урлагийн тоглолт үзүүлж, үндэсний өв соёл, амжилтад хүрэх арга зам, гэр
бүлийн үнэ цэн, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн талаар мэдээлэл өглөө.