Галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-01 18:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн маргаашаас буюу 10 дугаар сарын 2-ны 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ гэдгийг УБТЗ ХНН-ээс мэдээллээ.


Тухайлбал, Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлийн №286/610 галт тэрэг пүрэв, бямба гарагт 20:58 минутад Улаанбаатар-аас хөдөлж 07:50 минутад Бор-Өндөрт очно.

Бор-Өндөр-Улаанбаатар чиглэлийн №285/609 галт тэрэг баасан, ням гарагт 19:55 минутад Бор-Өндөрөөс хөдөлж 06:55 минутад Улаанбаатарт очно.



Холбоотой мэдээ