Японд ажилгүйдлийн түвшин өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/.
Коронавирусний цар тахал бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаатай
холбоотойгоор наймдугаар сард Япон улсад ажилгүйдлийн түвшин сүүлийн гурван
жилийн хугацаанд анх удаа 3 хувьд хүрсэн тухай тус улсын Засгийн газар
мэдээлжээ.
Японы
Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдэгдсэнээр, ажилгүйдлийн түвшин тус
улсад долдугаар сард 2.9 хувь байснаас өсөж 3 хувьд хүрснээр 2017 оны тавдугаар
сард бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ажилгүйчүүдийн
тоог өмнөх оныхтой харьцуулахад 490 мянгаар өсөж, 2.06 саяд хүрчээ. Тийнхүү
2017 оны 5 дугаар сараас хойш анх удаа 2 саяыг давсан байна.