“AstraZeneca” вакцинаа Бразилд бүртгүүлэх баримт бичгээ бүрдүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-02 12:34:33

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Бразилын Эрүүл ахуйн хяналтын үндэсний агентлаг /Anvisa/ коронавирусний вакциныг улс оронд нь бүртгэн авах анхны хүсэлтийг хүлээн авчээ. Энэхүү вакцин нь Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компанийн вакцин аж.


Зохицуулагч байгууллагаас гаргасан хялбаршуулсан дүрмийн дагуу вакциныг бүртгэх ажиллагаа явагдана. Ингэхдээ вакциныг бүртгэхэд шаардагдах анхдагч бичиг баримтуудын тоог эрс цөөрүүлэх аж. Энэ шатанд “Anvisa” агентлагийн мэргэжилтнүүд эмнэлзүйн өмнөх үе шатуудын туршилтуудын дүнг үнэлж, аюулгүй, үр дүнтэй байдал нь батлагдсан тохиолдолд цаашдын бүртгэлийн үйл явц хурдсах боломжтой аж.


Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцины үйлдвэрлэлийг улс орондоо хамтран судлах, нутагшуулах талаар Бразилын Эрүүл мэндийн яам 6 дугаар сарын сүүлчээр тохиролцжээ. Вакцины туршилтуудад Бразилд сайн дурын 10 мянган хүн оролцож байгаа аж. 

Холбоотой мэдээ