Эд агуурс болон зээл авахад сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-04 07:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 4. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 18. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр.

 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал

 

Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эрхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Холбоотой мэдээ