Д.Трамп дэлхийн удирдагчдад талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-04 10:28:09

МОСКВА. /TASS/. Халдвар авсан тухай мэдэгдсэнийх нь дараа биеийн байдалд нь санаа зовниж буйгаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүссэн дэлхийн удирдагчдад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархал илэрхийлжээ.


Төрөлхийн эрч хүч, цовоо байдал, өөдрөг үзэл нь аюултай вирусийг дарахад нь тусална гэж найдаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Д.Трампт илгээсэн цахилгаанд дурджээ. Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Ангела Меркель, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон бусад удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнийг хурдан эдгэрэхийг хүсжээ.


Цагаан ордны тэргүүн дэлхийн удирдагчдад талархал илэрхийлэхийн сацуу өөрийг нь дэмжигчдэд мөн талархал илэрхийлсэн байна. 


Гэргийн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ.

Холбоотой мэдээ