Ж.Байдены шинжилгээ бүрийн хариуг нийтэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК.
/The Washington Post/. Улс төрчийн шинжилгээ бүрийн хариуг
нийтэлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены
сонгуулийн өмнөх штаб мэдэгджээ.
“Бид явуулж буй бүхий
л арга хэмжээнийхээ үеэр эрүүл мэндийн шинжээчид эмч нарын зөвлөмжийн дагуу урьдчилан
сэргийлэх арга хэмжээг хатуу чанд, өргөн хүрээг хамарсан байдлаар дагаж
мөрддөг. Үүнд тусгаарлалт, амны хаалт
заавал зүүх болон бусад хамгаалалтын арга хэмжээ багтдаг. АНУ-ын дэд
ерөнхийлөгч асан Байден шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа бөгөөд бид хариу
бүрийг нь нийтэлнэ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Өөрийнх нь болон гэргий Жиллийнх нь коронавирусний
шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Ж.Байден баасан гарагт мэдэгдсэн юм.