Киргизийн парламентын сонгууль стандартын дагуу явагдсан гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /TASS/.
Киргизийн парламентын сонгууль олон стандартын дагуу явагдлаа хэмээн Тусгаар
улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсуудын Парламент хоорондын ассамблейн ажиглагчийн
үүрэг гүйцэтгэгч Мухтар Ерман мэдэгджээ.
Аравдугаар
сарын 4-нд Киргизэд болсон парламентын сонгуульд 3.5 сая сонгогчоос 56.5 хувь
нь оролцжээ. Шинэ парламентын 120 суудлын төлөө 16 нам өрсөлдсөн байна. Ингэхийн тулд
тэд саналын 7-гаас их хувийг авах ёстой аж.
Киргизийн
хууль тогтоомжийн дагуу Сонгуулийн төв комисс санал хураалт дууссанаас хойш 20
хоногийн дотор албан ёсны дүнг зарлах ёстой. Сонгуульд авсан саналын тоо
өөрчлөгдөхгүй бол “Биримдик” нам 46 депутын мандат, "Мекеним
Кыргызстан" 45, "Кыргызстан" 16, "Бутун Кыргызстан" 13-г
авах юм. Үүнээс нэг нь ч олонхи болоогүй учир эвсэлд нэгдэх
шаардлагатай болно.