Адаацаг сум “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-05 17:24:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сум "2018-2038 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй боллоо.

Тус сум 2018 онд сумынхаа хөгжлийн стратеги төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулан батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд  “хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй болох асуудлыг тусгасан юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 25,344,000 төгрөгийн хөрөнгөөр “Инженер Геодези ХХК-г сонгон гэрээ байгуулжээ.

Тус компани сумын иргэдийн дунд гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан гүйцэтгэлийн ажил дуусч хүлээлгэн өгсөн ба тус төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцэн баталсан байна. 

Холбоотой мэдээ