Эрүүл мэндийн яамнаас сургалт зохион байгууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-06 13:42:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй "Коронавируст халдвар (COVID 19)-ын сэргийлэлт, хяналт, эмнэлзүйн менежмент” сургагч багш бэлтгэх сургалтад Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарынхан хамрагдав.


Коронавируст халдвар (COVID 19)-ын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх, эмнэлзүйн сургагч багш бэлтгэх, ажлын байрны сургалт хийх замаар эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах зорилгоор энэхүү сургалтыг явуулж байгаа тухай ЭМГ-аас танилцуулав.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, АШУҮИС хамтран зохион байгуулсан юм. Тус сургалтад Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд, сувилал, сэргээн засах төв, өрх, сум, тосгоны ЭМТ, Клиник гэсэн чиглэлийн эрүүл мэндийн салбарын 27 ажилтан албан хаагчид хамрагдлаа. 


Холбоотой мэдээ