Киргизийн жагсагчид Атамбаевыг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /TASS/.
Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг жагсагчид Үндэсний аюулгүй
байдлын улсын хорооны цагдан хорих байрнаас суллажээ.
Жагсагчид
Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээний
дараа Атамбаев суллагдсан байна. Үүний өмнө жагсагчид парламентын сонгуулийн дүнг
эсэргүүцэж, ерөнхийлөгчийн засаг захиргаа, парламентын байрыг эзлэн авсан юм.
Атамбаев
2011-2017 оны хугацаанд Киргизийн Төрийн тэргүүний албыг хашиж байсан юм. Тэрбээр 2019
оны 8 дугаар сарын 8-нд Киргизийн Чуй мужийн Кой-Таш тосгон дахь ордондоо
баривчлагдсан билээ. Түүнийг хууль сахиулах
байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэсэн, олон нийтийн эмх замбараагүй байдлыг
зохион байгуулсан, хүний амь хөнөөх хэргийг зохион байгуулсан, хөнөөхийг
завдсан, хэрэгтэн Азиз Батукаевыг
хууль бусаар суллах үед авлига авсан зэрэг хэрэгт буруутгажээ.