Киргизийн жагсагчид Ерөнхий сайд асан Исаковыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-06 10:10:42

БИШКЕК. /24.kg/. Киргизийн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй жагсагчид тус улсын Ерөнхий сайд асан Сапар Исаковыг хорих ангиас суллажээ. Жагсагчдын эзлэн авсан парламентын байранд гал гарсан тухай “TASS агентлаг өмнө нь мэдээлсэн байна.


Исаков 2017-2018 оны хугацаанд ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан  бөгөөд түүнийг Молдовановка тосгон дахь хорих байрнаас сулласан байна. 

Өмнө нь тэрбээр хотын Түүхийн музейг сэргээн засварлахтай холбоотой авлигын хэрэгт буруутай нь тогтоогджээ. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Бишкек хотын Дулааны цахилгаан станцыг сэргээн шинэчлэх үед авлигын хэрэгт холбогдсон хэмээн түүнийг буруутгасан байна. Исаковыг парламентын шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлж байжээ. Түүнд 18 жилийн шоронд хоригдох ял оноож байсан аж.  

Холбоотой мэдээ