Нэг хүний сорьцод коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-06 12:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 803 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлэв.


Ингэснээр Монгол Улсад коронавирусний 315 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 307 хүн нь эдгэрээд байгаа юм.

ХӨСҮТ-д  одоогоор найман хүн коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж. 

Холбоотой мэдээ