Орон нутгийн сонгуульд улс төрийн гурван нам оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-06 14:21:49

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-ын 33 мандатын төлөө гурван намын нийт 65 нэр дэвшигч өрсөлдөж буй.

Үүнээс МАН-аас 33, АН-аас 29, Шинэ намаас хоёр, нэг бие даагч бүртгүүлж сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаагаа үрэлжлүүлж байна.

Энэ удаагийн ИТХ-д 17 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн хуулийн дагуу  иргэд орон нутгийн төлөөллөө энэ сарын 15-нд саналаа өгснөөр баталгаажуулна. 

Холбоотой мэдээ