Америкийн 5.6 сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /United States Elections
Project/. Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын 5.6 сая гаруй
иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ.
“United States Elections
Project” цахим хуудаст
мэдээлснээр, тус улсад нийт 5 618 155 хүн саналаа өгөөд байгаа аж. Хугацаанаасаа өмнө саналаа
өгсөн сонгогчдын тоогоор Флорида муж улс тэргүүлж байна. Тус мужид 947 мянган хүн
саналаа өгөөд байгаа бол Виржини муж улсад 769 мянга, Мичиганд 639 мянган хүн тус
бүр саналаа өгчээ.
“CNN” телевизийн захиалгаар “SSRS” албаны явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс
харахад, санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч
Жозеф Байденд саналаа өгнө гэсэн бол одоогийн ерөнхийлөгч Дональд Трампт 41
хувь нь саналаа өгөхөө илэрхийлжээ. Санал асуулгад оролцогчдын 2 орчим
хувь нь хэнийг нь ч дэмжихгүй гэдгээ
илэрхийлсэн байна.
Бүх нийтийн
сонгуульд АНУ-д 11 дүгээр сарын 3-нд болно. Сонгуульд ерөнхийлөгч, дэд
ерөнхийлөгчөөс гадна Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын
танхимын гишүүдийн гуравны нэг, 13 муж, нутаг дэвсгэрийн амбан захирагч нар
сонгогдоно.