Эрэн хайх, аврах бүлэг шуурхай албаны мотоциклтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-08 21:13:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг шуурхай албаны мотоциклтой боллоо.

Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг сайжруулах зорилгоор мотоциклын санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ. Аймгийн Засаг дарга А.Гылымхан албаны унааг өнөөдөр аймгийн Авто тээврийн төв дээр гардуулж өглөө.

Эрэн хайх, аврах бүлэг шуурхай албаны мотоциклтой болсноор гамшгаас хамгаалах техник хэрэгслийн бэлэн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Холбоотой мэдээ