Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархлын тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-10-09 09:17:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат, түүний гэргий Ц.Сарнай нарын "Niciton&Friends" талархлын тоглолт энэ сарын 11-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болно.


Тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, элэг нэгт ахан дүүстээ зориулж буй тус тоглолтод "Баян монгол" чуулга, “Морин хуурын чуулга”, "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", "Харанга", “Хурд”, “Никитон”, “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Э.Төрмандах, Бөртэ, Киви, Люмино, Дэлхий хамтлаг оролцохын зэрэгцээ дуучин Ubdrums, Наки, Gee, Мишээл нар ая дуугаа өргөх юм.


Б.Чинбат, Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан Монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн "Хос зүрхийг хамгаалъя" хандивын аяныг өрнүүлсний зэрэгцээ рок попын урлагийнхан “Niciton&Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Аравт” тоглолтыг өнгөрсөн 2,3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч “COVID-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл 9 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Онцгой комиссоос соёл, урлагийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан дээрх хоёр тоглолтыг нэгтгэн талархлын тоглолтыг ийнхүү зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ