Си Зиньпиний зарлигаар Монголын таван ахмад дайчин энгэрээ мялаана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 11:45:17

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын ахмад дайчдын төлөөлөл болох таван ахмад дайчинд "Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль" гардуулах зарлиг гаргажээ.

Тодруулбал, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарт ялалтын ойн хүндэт медалийг өнөөдөр 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд гардуулна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний зүгээс зөвхөн Монгол Улсын  дайчдад талархлаа илэрхийлэн энэхүү медалийг гардуулан өгч байгаа юм. Ойн медалийг ахмад дайчдаас гадна  БНХАУ-ын Бээжин хотын талбайд цэргийн ёслолын жагсаалд ёслол төгөлдөр оролцсон Монголын 80 дайчинд гардуулсан юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд