Тарагт сумын ЗДТГ-ын барилгыг хоёр жил дамжин барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 16:21:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт суманд улсын төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй спорт заал бүхий ЗДТГ-ын барилгын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хоёр жил дамжаад байна.

Хоёр давхар тус барилгыг барихад шаардлагатай санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байгаа ч гүйцэтгэлээс хамаарч эргэн татуулаад өнөөдөртэй золгожээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймгийн удирдлагын зүгээс барилгын гүйцэтгэгч "Хангамж өргөө" ХХК-д хариуцлагатай байхыг сануулж, зохих ёсны шаардлага, хяналт тавьж ажиллана гэдгийг хэлсэн байна.

Ташрамд дурдахад 2016-2020 онд тус суманд 250 хүний суудал бүхий Соёлын төв, 100 хүүхдийн дотуур байр барьсан байна.

Холбоотой мэдээ