Санал өгөх 45 мянга гаруй сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-14 19:06:12
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийт сонгуулийн санал өгөх насны 45290 сонгогч байна.
Маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл санал хураалт явуулна. Өмнөговь аймгийн 15 сум, 59 багийн 61 хэсгийн хороонд 45290 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Иймд иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа. Өмнөговь аймгийн ИТХ нь 33 мандаттай бөгөөд нийт 83 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд МАН-аас 33, АН-аас 33, МАХН-аас 1, Шинэ намаас 3, бие даагч 13 нэр дэвшигч байгаа аж. Орон нутгийн сонгуулийн сумдын ИТХ-д 768 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Холбоотой мэдээ