БНСУ-аас нисэгчгүй аппарат бэлэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-23 11:51:38

БНСУ-ын Батлан хамгаалахын аж үйлдвэрийн газар нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албатай хамтран Монгол-Солонгосын батлан хамгаалахын аж үйлдвэрийн семинар болон нисгэгчгүй нисэх аппаратын үзүүлэх нислэгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.

БНСУ-аас  онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Онцгой байдлын алба, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгслийн шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу эхний хийж буй ажил нь энэ юм. Монголын нөхцөлд ой, хээрийн түймэр, эрэн хайх, тандан судлах ажиллагаанд ашиглаж болох нисгэгчгүй нисэх аппаратыг ашиглана. Цаашдаа солонгосоос хянах камер, аврагчдын усны эрэн хайх ажиллагаа явуулахад ашиглах гүний усны камер, цацраг химийн ослын үед ашиглах хүн нэг бүрийн халдвар, хамгааллын хувцас, хэрэглэлийг манай ОБЕГ-т өгөх юм байна. Солонгос улс нь цацраг химийн халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанараараа Азидаа тэргүүлдгийг онцлолтой. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ