Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-16 15:58:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зуншлагын байдал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан Баянхонгор аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг албаныхан танилцуулсан. Ялангуяа говь, тал хээрийн сумдад мал өвөлжих боломжгүй болсон, хангайн сумдын малчид нутаг дэвсгэртээ өвөлжиж, хаваржих боломжтой ч малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Аймгийн хэмжээнд зуншлагын байдал муу, бэлчээрийн даац хэтрэлтэй, бэлчээрийн доройтол ихээр болж байгааг үндэслэн малын тоо толгойг 50 хувиас доошгүйгээр цөөлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мал маханд борлуулах нөхцөл боломжийг судлан хэрэгжүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ХХААХҮЯ-наас  “Мах импекс” ХК, “Траст трейд” ХХК, “Агромийт групп” ХХК, “Натурал грийн фүүдс” ХХК зэрэг экспортын эрхтэй компаниудтай хамтарсан гэрээ байгуулж, гэрээний дагуу малчдаас зах зээлд борлуулах малыг зээлийн нөхцөлтэйгөөр авах ажлыг энэ сараас эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ