Архитай холбоотой 112 дуудлага иржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-19 11:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн ням гарагт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2224 дуудлага ирснээс 1009 нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч, 1215 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.


Хоногийн мэдээгээр архитай холбоотой 112, хүүхдийн өвчлөл 105, осол гэмтэлтэй холбоотой 200 дуудлага зонхилсон байна.

ЭМЯ-ны мэдээлснээр,  амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 390 дуудлага холбогдож амбулаторийн цаг захиалжээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч энгийн утасны тарифаар тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Ням гарагт яаралтай тусламжийн тасгаар нийт 3337 хүн үйлчлүүлсний 371 нь осол, гэмтлээр ГССҮТ-өөр үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 29 нярай мэндэлжээ. Түүнчлэн амралтын өдөр яаралтай 35 мэс засал хийжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3337 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 201 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ