Мэдрэмжийн цуврал номын хэлэлцүүлэг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сангаас эхчүүдэд зориулан "Залуу ээж" Мэдрэмжийн цуврал номын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Хөгжлийн ирээдүй оюунлаг залуучууд” хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг таньж мэдэх, эерэг сөрөг мэдрэмжүүд нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулахад нь туслах зорилгоор уг ажлыг зохион байгуулжээ. Мөн хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь дэмжлэг үзүүлэхийг тус номын сангийн хамт олон зорьсон байна. Трэйс Моронигийн зохиол Мэдрэмжийн цуврал номоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан аж. Хэлэлцүүлэгт 1 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ч.Дуламсүрэн, багш Б.Цэцгээ нар урилгаар оролцон, хамтран ажиллаж эхчүүдтэй тухайн номын дагуу ярилцсан байна.