Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-20 10:06:06

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа. Энэ сарын 24, 25-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12м/с, зарим газраар 12-14м/с байна. Мөн Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч ширүүсэх бөгөөд бусад хугацаанд баруунаас 5-10м/с байна.

Харин агаарын температурын тухайд уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сарын 25-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ.  Ингэхдээ уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  


Холбоотой мэдээ