2017-2019 онд хураагдсан мотоциклыг иргэдэд буцаан олгоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-20 14:07:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хариуцлага тооцох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эзэмшигч иргэд авахгүй байгаа 115 мотоциклыг иргэдэд буцаан олгохоор болжээ. Тус ажлыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс энэ сарын 20-30-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Захиргааны зөрчлийн улмаас 2017, 2018, 2019 онд түр саатуулагдсан боловч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хугацаа дууссан мотоциклуудыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ийнхүү иргэдэд нь буцаан олгож байгаа аж.
2017-2019 онд хураагдсан тус мотоциклуудыг эзэмшигч нар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн 221 тоот өрөөнд иргэний цахим үнэмлэх болон мотоциклын бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж уулзах шаардлагатай бөгөөд 7044-4082 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.
Холбоотой мэдээ