Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 26-нд болно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-10-20 16:05:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, аймгийн ИТХ-ын дарга сонгож, батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож, батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр тогтоод байна.

Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ийг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан юм.

Холбоотой мэдээ