Даланзадгадад босоо арц тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-21 13:19:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад намрын мод тарилтаар босоо арц суулгахаар болсон байна. 

Өмнөговь аймаг нь улсдаа таримал ойн сангаараа тэргүүлдэг. Даланзадгадад мянган ширхэг босоо арц, мянга 300 ширхэг агч, 30 нарс, 300 голт борын суулгац тарихаар төлөвлөөд байгаа аж. Уг ажлыг Даланзадгадын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн хамт олон өөрсдөө нийтийн эзэмшлийн талбайд суулгах юм байна. Тухайн модны тарьц суулгацыг "Ногоон харш" ХХК, "Маргад эрдэнэ" ХХК-ийн мод үржүүлгийн газраас нийлүүлсэн байна. Бүгд бортоготой учир ургалтын хувь өндөр байна гэж үзэж байгаа аж. 

Суулгацаа замын хажуугаар хоёр метрийн зайтай суулгах бөгөөд үлдсэн зайд ирэх зун цэцэг тарихаар төлөвлөжээ. Нийтийн эзэмшлийн талбайд ийнхүү босоо арц тарих нь гоо зүй болоод анхилам үнэртэй тул иргэдэд ая тухтай орчин бүрдүүлж өгөх юм.  

Холбоотой мэдээ