Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 16:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, Барилгын хөгжлийн төв , Монголын Барилгын Инжнерүүдийн Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Гүйцэтгэгч байгууллагуудын Холбоо хамтран Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнийг маргааш зохион байгуулна.

“Барилгын материалын чанар, хяналтын тогтолцоо”, Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо”, “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдааныг Барилгын хөгжлийн төвд хийсэн. Зөвлөгөөнөөр барилга байгууламжийн ажлын чанарыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд төр, хувийн хэвшлийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Одоогоор барилга угсралтын 5932, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 868, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэгч 214, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 гээд нийт 14429 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа. Үүнээс 7509 буюу 52 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 73,7 мянган хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ