Цэрэг татлагын үеэр согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-21 16:21:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Цэрэг татлагын үеэр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд хориглох шийдвэр гарлаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёлын захирамжаар тус арга хэмжээг авч байгаа аж.
10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд нь бямба, ням гараг таарч байгаа бөгөөд даваа гарагт ч архи согтууруулах ундаа худалдаалахгүй. Учир нь Баянхонгор аймаг долоо хоног бүрийн даваа гарагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй өдөр болгоод цөөнгүй жил болж байгаа аж.
Захирамжаар хориглосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ