Үндэсний бөхийн өсвөрийн аваргууд тодров

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-22 11:35:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат самбо, жүдо бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Л.Рэнцэндорж, самбо бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Б.Ганбаатар нарын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэмандал суманд зохион байгууллаа.

Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан тус тэмцээнд аймаг, сумдын 14 багийн 103 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.  

Тэмцээний 18 насны ангилалд Өлзийт сумын бөх Б.Орших, 17 насанд Хайрхан сумын А.Буянбадрах, 16 насанд Батцэнгэл сумын М.Баяржавхлан нар түрүүлж, багийн дүнгээр 1-р байрт Л.Баярсайхан дасгалжуулагчтай Хайрхан сум, 2-р байрт Л.Жамбал дасгалжуулагчтай Спорт сургууль, 3-р байрт М.Батзориг дасгалжуулагчтай Өлзийт сум тус тус шалгарчээ.

Харин уран барилдаанч бөхөөр Эрдэнэмандал сумын Б.Батзориг, Л.Зоригтбаатар нар шалгарчээ. 

Холбоотой мэдээ